И мэйл хаягийг вэб хөтөч ашиглах, И мэйлийн программ ашиглах гэсэн 2 аргаар шалгаж болдог. Эхнийх нь вэб хөтөөр дамжуулан сервер рүү хандаж шалгадаг арга бол 2 дахь нь сервер дээр ирсэн И мэйлийг компьютер уруугаа татаж авах арга юм.
И мэйлийн программ ашиглах нь интернэтгүй орчинд байсан ч өмнө татаж авсан И мэйлүүдээ шаардлагатай тохиолдолд дахин үзэх боломж олгодог
Энэ удаа бид хамгийн түгээмэл ашиглагддаг Windows үйлдлийн систем дээр суудаг MS оффисын программын нэг OUTLOOK ДЭЭР И МЭЙЛ ХАЯГАА ТОХИРУУЛАХ талаар зөвлөгөөг хүргэж байна.