Домэйн нэр 3 болон түүнээс дээш тэмдэгтээс бүтсэн байхыг анхаарна уу!

.mn

81,000₮

Дата төв

Үл тасрах сүлжээ

Интернэтийн гадаад гарцын үндсэн болон нөөц шугамтай. Автомат шилжилтийн горимтой.

Техникийн тасралтгүй хяналт

Жилийн 365 хоногийн туршид 24/7 горимоор техникийн хяналт, тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ

Өндөр түвшний найдвартай ажиллагаа

Стандартын шаардлага хангасан дата төв 99.749% ашиглалтын өндөр түвшинд ажиллана.

Үнийн санал

  • .MN Домэйн нэр

    99000.00₮Жилийн

  • Positive SSL

    231000.00₮Жилийн

    • Домэйн нэр баталгаажуулалт

      Домэйн нэр 1 ширхэг

      Үнэгүй нэмэлт лиценз

    Comodo SSL

    310200.00₮Жилийн

    • Домэйн баталгаажуулалт 

      Домэйн нэр 1 ширхэг

      Нэмэлт үнэгүй лиценз

    Positive SSL Wildcard

    448800.00₮Жилийн

    • Домэйн баталгаажуулалт

      Суб домэйн нэр-хязгааргүй

      Серверийн нэмэлт лиценз

  • magiccall

    Жилийн

    • S  багц

Түгээмэл асуултууд

Түгээмэл асуултууд болон хариултууд

    • Дундын хостын үйлчилгээг хэрхэн захиалах вэ?

      Хэрэглэгчийн системд бүртгүүлсэний дараагаар “Үйлчилгээ” цэснээс “Шинээр үйлчилгээ захиалах” цэс рүү орж хостын үйлчилгээг захиална

    • Виртуал сервер үйлчилгээг хэрхэн захиалах вэ?

      Хэрэглэгчийн системд бүртгүүлсэний дараагаар “Үйлчилгээ” цэснээс “Шинээр үйлчилгээ захиалах” цэс рүү орж виртуал сервер үйлчилгээг захиална.

    • Домэйн хэрхэн захиалах вэ?

      Системд бүртгүүлсэнээр “Домэйн” цэснээс “Шинэ домэйн бүртгүүлэх” цэсээр орж авах гэж буй домэйн нэрээ хайн захиалга үүсгэнэ.

    • Домэйн ямар үнэтэй вэ?

      .mn домэйн 88,000 1 жилийн (нөат орсон дүн), .com домэйн 1 жилийн 32890(нөат орсон дүн)

    • Шинээр захиалсан домэйн устгах боломжтой юу?

      Шинээр домэйн бүртгэгдсэнээс хойш 72 цагийн дотор устгах боломжтой байдаг.

    • Домэйн нэр эзэмшигчийн мэдээллийг нуух боломжтой юу?

      Боломжтой байдаг бөгөөд домэйний дуусах хугацаанаас хамааран төлбөр тооцогддог.

    • Домэйн хэдий хугацааны дараа устдаг вэ?

      Домэйн нэрний дууссан хугацаанаас хойш 40 хоногийн дараа устгалд ордог. Хэрэв устгалд орсон тохиолдолд торгууль төлж устгалын хугацаанаас сэргээх боломжтой.

    • Бизнес и-мэйл үйлчилгээ хэрхэн захиалах вэ?

      Системд бүртгүүлсэний дараагаар “Үйлчилгээ” цэснээс “Шинээр үйлчилгээ захиалах” цэс рүү орж бизнес и-мэйл үйлчилгээг захиална.

    • Домэйнгүйгээр бизнес и-мэйл захиалах боломжтой юу?

      Бизнес и-мэйл нь домэйн нэртэй холбогдож ажилладаг учир заавал домэйнтэй байх шаардлагатай.

    • Багтаамж хэд байдаг вэ?

      1 и-мэйл тутам 5GB багтаамжтай байдаг.

    • Гар утаснаас ашиглах боломжтой юу?

      Гар утасны өөрийн мэйлийн аппликэйшин болон Gmail аппликэйшин ашиглан утсан дээрээ и-мэйлээ тохируулах боломжтой.

    • Бизнес и-мэйл үнэ хэд вэ?

      1 и-мэйл эрх нь 1 жилийн нөат орсон дүнгээр 22,000₮ байдаг.

    • 1. Хэрхэн шинээр хэрэглэгч болох вэ?

      Та шинэ хэрэглэгч болохыг хүсвэл манай Маркетинг, Борлуулалтын албатай 79973000 утсаар холбогдоно уу. Бид уулзалт товлон танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

    • 2. Манай үйлчилгээг авахад заавал суурин аппарат хэрэгтэй юу?

      Хамгийн багадаа 1ш суурин утас шаардлагатай. Танай байгууллагын хэмжээнд хамгийн их дуудлага төвлөрүүлэх газраа тус суурин утасаа байрлуулахад болох юм. Суурин утасны аппарат шинээр авах бол бид таны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх  боломжтой. Түүнчлэн хэрэглэгч өөрөө бэлтгэж болно.  

    • 3. Гар утас, таблет, компьютер дээр ашиглах боломжтой юу?

      Мэдээж боломжтой.  Байгууллагын ажилтнууд албаны дугаараа гар утас, таблет, суурин болон зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжүүдэд суулгаж ашиглах бүрэн боломжтой.  Харин уг төхөөрөмжүүд ямар нэг байдлаар интернэт сүлжээ /3G, Wifi, кабель / -нд холбогдсон байх шаардлагатай.

    • 4. Анхны холболт хийхэд юу шаардлагатай вэ?

      Анхны холболт хийхэд хамгийн багадаа 1ш IP утас шаардлагатай. Анхны холболтын зардалд тухайн байгууллагын дуудлага хуваарилалтын схем гаргах, автомат хариулагчийн бичлэг бэлтгэх, инженерийн холболт, анхан шатны админ болон  ажилтнуудад зориулсан сургалт, гарын авлагаар хангах зэрэг үйлчилгээнүүд багтана. Өөр нэмэлт зардал шаардагдахгүй. Хэрэв хэрэглэгч  нэгээс олон суурин утас хэрэглэх шаардлагатай бол анхны холболт хийх үед  эсвэл үйлчилгээ ашиглах явцдаа бэлтгэж болно. 

    • 5. Ямар тарифаар ярих вэ?

      Суурин оператор – 1мин – 22₮
      Үүрэн оператор    – 1мин – 33₮
      Тусгай дугаар       – Тухайн тусгай дугаарын тарифаар тооцогдоно.
      Сүлжээндээ үнэгүй

    • 6. Сард ямар хэмжээний төлбөр төлөх вэ?

      Хэрэв танай байгууллага олон улсын яриа, теле маркетинг зэрэг нэмэлт үйлчилгээ аваагүй тохиолдолд үндсэн багцын төлбөр болон ярианы төлбөр л тооцогдоно.  

    • 7. Олон улсын ярианы үйлчилгээ авах боломжтой юу?

      Боломжтой. Хэрэглэгчийн хүсэлтээр олон улсын ярианы эрхийг нээх ба таны сонгож ашиглах гарцын кодоос шалтгаалан тариф нь өөр өөрөөр тооцогдоно.

    • 8. Байгууллагын ашигладаг тусгай программтай холбогдож болох уу?

      Технологийн хувьд CRM, PMS /property menegmant system   буюу зочид буудлын захиалгын систем/ зэрэг тухайн байгууллагын ашиглаж байгаа тусгай программтай интеграц хийх боломжтой. Хэрэглэгчийн хүсэлтээр судалгаа хийгдсэний үндсэн дээр холболт хийнэ.

    • 9. Мессеж илгээх боломжтой юу?

      Мессеж үйлчилгээ ашиглах боломжтой.Уг үйлчилгээ нь Роуминг үйлчилгээг нөхөх, мессеж Аппликэйшн зэрэг олон төрлийн боломжийг олгоно.

    • 10. Телемаркетингийн үйлчилгээ авах боломжтой юу?

      Таны хүсэлтээр телемаркетингийн үйлчилгээний эрхийг нээнэ.  Энэ үйлчилгээг ашиглан  олон хэрэглэгчид нэгэн зэрэг мессеж явуулан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах боломжтой. 

    • 11. Багцад дагалдах интернэт үйлчилгээний тухай?

      Бид үйлчилгээний  үндсэн багцад шилэн кабелийн Dedicated интернэтийн үйлчилгээг багтаан  санал болгож байна. Та хэрэгцээндээ тохирсон багцыг сонгон байгууллагынхаа интернэт, харилцаа холбооны асуудлыг нэг мөсөн маш хямд үнээр шийдэх боломжтой.

    • 12. Багцад зааснаас илүү интернэт хурд хэрэгтэй үед яах вэ?

      Хэрэв танд сонгосон багцад зааснаас илүү интернэтийн хэрэглээ шаардлагатай бол интернэт хурдыг хүссэн хэмжээгээр тань нэмэлтээр гэрээ байгуулан өгөх боломжтой.

    • 13. Гэртээ ашиглаж болох уу?

      Та ажлын шаардлагаар гэртээ эсвэл оффистоо байгууллагын нэр дээр бүртгэлтэй нэмэлт гадуур дугаар аван ашиглах боломжтой. Уг дугаарын ярианы төлбөр танай байгууллагын нэр дээр гарахыг анхаарна уу. Бид одоогийн байдлаар хувь хэрэглэгчид зориулсан үйлчилгээ гаргаагүй байгаа болно.

    • 14. Гадуур дугаарыг хувь хүн эзэмших боломжтой юу?

      Маgiccall7997 үйлчилгээ нь байгууллагад зориулагдсан тул гадуур дугаар эзэмших эрх нь зөвхөн тухайн хэрэглэгч байгууллагад хадгалагдана.  Хувь хүн шууд гэрээ хийх боломжгүй.  

    • 15. Сургалт хийх боломжтой юу?

      Манай компани анхны холболт хийх үед  анхан шатны бүх сургалтыг үнэ төлбөргүй хийнэ. Мөн тохиргоо хийх болон хэрэглээний  заавар, гарын авлагаар бүрэн хангана.Гарын авлагыг татаж аван ашиглах боломжтой. 

    • 16. Дугаараа хөдөө эсвэл гадаадад авч явж ашиглах боломжтой юу?

      Та интернэтэд холбогдсон л бол орон нутагт төдийгүй, дэлхийн хаана ч байсан Монголдоо байгаа мэт энгийн тарифаар харилцаа холбоо үүсгэх боломжтой.

    • 17. Дугаараа гадаадад ашиглахдаа роуминг үйлчилгээ авах шаардлагатай юу?

      Та гадаадад дугаараа ашиглахдаа ямар нэг роуминг үйлчилгээ шаардлагагүй. Интернэттэй тохиолдолд шууд ашиглаж болно.

    • 18. Манайх IT хариуцсан тусгайлсан ажилтан байхгүй яах вэ?

      Хэрэглэгчийн панелийг хэрэглэх, утсанд тохиргоо хийх зэрэгт заавал мэргэжлийн инженер шаардлагагүй. Та зааврын дагуу тохиргоо хийхэд л хангалттай. Харин суурин утас болон кабелийн холболт зэрэг ажилд инженерийн тусламж хэрэгтэй үед бидэнд хандах боломжтой.